2010年1月8日星期五

Өвөр монголын тухай

November 12, 2008 Монгол туургатан 2 Comments

Өвөр Монгол
Чин улсын зохиосон монголын ван гүнгийн илтгэл шастиртын 17-р дэвтрийн дотор монголын хорчины зэрэг хорин таван аймгийн жагсаалт шастирт хорчин хэмээгч Чингис хааны дүү хавт Хасарын жинхэнэ угсааны үрс мөн бөгөөд түүний дээд өвөг Хавт Хасар Чингис хаанд тусалж Найман аймгийг төвшитгөх зэргийн ихээхэн гавъяа байгуулсан учирт Чичигарын зэрэг газрын эзэн ван өргөмжлөгдсөн агсан ажгуу. Үүнд хавт Хасарын 17-р үеийн ач Онгудайн үед манжийн Тайцу хаан хэдэн удаа халдан байлдаж дарж чадсангүй. Тайцу хааны 11-р онд харилцан найрамдсанд манжийн хаанаас түшээт хан цол өргөмжилсөн ажаамуй.
Үүнд монголын Чичигарын улсын ван, манжийн хааны өргөмжлөлийг хүлээсэн учир монголын Чахар, Халх улсаас ял асууж чичигарын улсыг дайлсанд манжийн хаанаас өмгөлөн тусалж тэнхрүүлжээ. Тэр цагт Онгудай үгүй болсон бөгөөд Онгудайн хөвгүүн Ууба суурийг залгамжилж манжийн сэцэн хааны 2-р онд бүр мөсөн дагаар орсонд манжийн сэцэн хаанаас үеэл охиноо Уубад гэргий болгон өгч хошой эфү болгож түшээт чин ван өргөмжилжээ. Иймд Ууба мөн үеэл 2 охиноо сэцэн хаанд хаан болгон өгсөн нь манжийн Сэцэн хааны Элбэрэлт ёс гэгээн утга Хуаньху элбэрэлт ихэмсэг гэгээн утга Хуаньху мөн амуй. Элбэрэлт ёст Хуаньхугээс төрсөн нь манжийн Эеэр засагч хаан мөн. ИЙнхүү харилцан ураг бололцож ихэд янаг найртай болж чичигарын хэмээх улсыг устгаж манжийн жинхэнэ харъяат болжээ. Дараа 1634 онд Манжийн Тайцзун хаан их цэрэг авч Хорчины баруун залгаа суусан эртний Монголын их хаадын голомтийг эзэмшсэн Чахарын Лигдэн хааныг дайлаар ирж харилцан байлдсаар эцэст Лигдэн хаан дарагдаж баруун зүг буруулан гараад нас барсан учир манж нар Чахар улсыг давшин эзэлж Юань улсын хааны тамгыг хүлээн авав хэмээн зарлажээ. Лигдэн хаан бол Чингисийн 15-р үеийн ач Батмөнх дачн хааны ахмад хөвгүүн Төрболын жинхэнэ угсааны 21-р үеийн хаан байсан ажгуу. Лигдэний хөвгүүн Эжид Чин вангийн хэргэм өргөмжилж гүнж хүүхэн юугаан өгч ураг болжээ. Энэхүү Эжи удахгүй нас барсан учир түүний хөвгүүн Бураний хэргэмийг залгамжлах агаад Манжаас урвасан боловч зорьсон хэргийг бүтээлгүй баригдан алагджээ. Үүний улмаас Лигдэний үр ач нар бүрмөсөн тасарч сөнөсөн тул тэдний харъяат албат манжийн аймаг хошууны үлгэр маягаар найман хошуу зохион байгуулж үе залгамжлах засгыг устгаж сонгуулийн бүгдийн дарга нараар толгойлуулж Чуулалт хаалганы хошуу захирах сайдаар захируулжээ. Түүнээс бүгд орчин тойрны бусад хошууд нь уван цуван Манжийн улсад дагаар орж тус тусын суусан нутагтаа ван гүнгийн хэргэм зэрэгтэй болж бүрмөсөн Манжийн хааны харъяат болцгоосноор энэ бүгдийг нйилүүлэн Өвөр зургаан чуулган 49 засаг хошуу хэмээн зохион байгуулжээ. Түүнээс бусад аймаг нь удаа дагаар орж тус тус ван гүнгийн хэргэм зэрэг болж бүрмөсөн манжийн жинхэнэ харъяат болсон тул Чичигарын зэрэг газрыг манжийн нэгэн муж болгож Хар мөрөн хэмээн нэрлэжээ. Монголчуудыг цөм дотогш нүүлгэж, өвөр журганы чуулган дөчин есөн засаг хошуу зохион байгуулсан хэмээжээ.
Дотоод Монголын байгуулалт
Дайчин улсын бүгд хуулийн 79-р дэвтэрт тогтоосон нь хорчины зэрэг хорин таван аймгийн зах хязгаарын газар нь зүүн этгээд болбоос Мүгдэний хар мөрөнд хүрмой. Брауун этгээд болбоос Өөлдөд хүрмой. Өмнөд этгээд болбоос говьд хүрмой. Урд тийш түмэн илүү газар ббуй хэмээжээ. Хошуу зохиох хуульд өгүүлсэн нь: Хорчин болбоос зургаан хошуу; Жалайд, Дөрвөд болбоос цөм нэжгээд хошуу; Горлос болбоос хоёр хошуу, Уухан, Найман болбоос цөм нэжгээд хошуу, Онигуд, Баарин, Жарууд болбоос цөм Хошууд хошуу, Халхын зүүн гар, ар Хорчин хишигтэн болбоос цөм нижгээд хошуу, Түмэд болбоос хоёр хошуу, Харчин болбоос гурван хошуу, Үзэмчин, Авга, Хуучид, Сөнид, Авга нарцөм хоёр хошуу, Дөрвөн хүүхдийн аймаг, Халхын баруун гар болбоос цөм нэжгээд хошуу, Ураад болбоос гурван хошуу, Муумянган болбоос нэгэн хошуу, Ордос болбоос долоон хошуу, Хөх хотын Түмэд болбоос хоёр хошуу хэмээжээ.
Хэргэм өргөмжлөхөд чин, жүн ван, бэйл бэйс, гүн, улсын түшээ гүн, улсад туслагч гүнийг таван зэрэг болгож, угсааны вангуудын ёсоор үе улиран таслахгүй залгамжлана. Засгаас гадна цөм сул тушаал болгоно. Гүнжийн хөвгүүд, чин вангын хөвгүүд дүү нарт болбоос тэргүүн зэрэг тайж болгоно. Гагцхүү түмэдийн зүүн гар, Харчинын аймаг тавнан хэмээнэ. Аливаа тайж хэмээн хэлэлцэх нь /тавнан даруй түүний адил хожим цөм үүний ёсоор/ хошой абхайн хөвгүүн, жүн ван, бэйлийн хөвгүүн дүү нар болбоос дэд зэрэг, төрийн абхай, бэйлийн хөвгүүн төрийн абхай хошууны абхайн хөвгүүн бэйс гүнгийн хөвгүүн дүү нар болбоос гутгаар зэрэг, тайжийн хөвгүүд дүү нар болбоос нийтээр дөтгөөр зэрэг болгож түүний зэргийг үзэж хэргэм өгч арван найман насанд хүрч жасаанд орж тушаалд явуулмуй. Хэрэв сонгож хэрэглэх засаг болбоос хэргэмийг цөм тэргүүн зэрэг болгоно. Залгамжилбаас зохих чин вангийн ахмад хөвгүүдийг гүнгийн зэргийн адил болгомуй. Жүн ван бэйлийн ахмад хөвгүүнийг гүнгийн зэргийн тайжийн адил болгоно. Хэрэв ахмад хөвгүүн залгамжилбаас болохгүй болбоос бусад хөвгүүдийн дотроос сайныг нь сонгож явдлын яаманд мэдүүлээд сонсгон айлтгаж насанд хүрч залгамжлуулна. Хорчинд чин ван, жүн ван дөрөв, бэйл хоёр, бэйс нэг, улсын түшээ гүн хоёр, улсад туслагч гүн зургаа, Жалайдад бэйл нэг, Дөрвөдөд бэйс нэг, Горлост улсын түшээ гүн, улсад туслагч гүн, Тэргүүн зэрэг тайж нэжгээд Удханд жүн ван хоёр, бэйс нэг, улсад туслагч гүн хоёр, Найманд жүн ван нэг, Онигудад жүн ван бэйл бэйс, улсын түшээ гүн нэжгээд, Бааринд жүн ван нэг, бэйс хоёр, улсад туслагч гүн нэг,Жаруудад бэйл хоёр, улсын түшээ гүн нэг, халхын зүүн гарт бэйл нэг, Ар хорчинд бэйл нэг, Хишигтэнд тэргүүн зэрэг тайж нэг, Түмэдэд бэйл бэйс нэжгээд хавсаргасан халхын бэйл нэг, Харчинд жүн ван нэг, бэйс хоёр, улсын түшээ гүн нэг, улсад туслагч гүн хоёр, тэргүүн зэрэг тавнан нэг, Үзэмчинд чин ван, бэйл, улсын түшээ гүн хуучид жүн ван хоёр, Сөнидөд жүн ван хоёр бэйл, улсад туслагч гүн, Авга нарт бэйл бэйс нэжгээд, дөрвөн хүүхдийн аймагт жүн ван нэг, Халхын баруун гарт бэйл нэг, бэйс хоёр, улсын түшэ гүн нэг, Ураадад улсын түшээ гүн хоёр, улсад туслагц гүн нэг, Муумянганд бэйл, тэргүүн зэрэг тайж нэжгээд, Ордостжүн ван нэг, бэйл хоёр бэйс гурав улсад туслагч гүн, тэргүүн зэрэг тайж нэжгээд, Хөх хотны түмэд улсад туслагч гүн нэг.
Навчит өргөмжлөл ухуулга өргөмжлөл өгөх нь чин ван, бэйл өргөмжлөвөөс навчит өргөмжлөл шагнамуй. Бэйс, гүнгээс доош ухуулах өргөмжлөл шагнан өгмуй. Цөм бараалах яам дээр авмуй. Түшмэл залгамжлах данс, олон монголчуудын өв залгамжлах удаа жич шагнан өргөмжлөх үндэс эхийг бүрнээ цэсэд тэмдэглүүлж дотор хадгалуулаад арван жил нэг удаа засцгааж хуучин цэсийг халж гаргана. Жагсах загсаалд дагалдах хүн, чин ван болбоос алтаар чимсэн улаан шүхэр хоёр, туг хоёр, хиур арав, жагсаалын түшмэлийн дөтгөөр зэрэг. Тавдугаар зэрэгтэй нижгээд жун ван болбоос алтаар чимсэн улаан шүхэр нэг, туг нэг, хиур найм, жагсаалын түшмэл тавдугаар зэрэгтэй, зургадугаар зэрэгтэй нижгээд, бэйл болбоос улаан шүхэр нэг, туг нэг, хиур зургаа, жагсаалын түшмэл тавдугаар зэрэгтэй нэг, бэйс болбоос улаан шүхэр нэг хиур зургаа, жагсаалын түшмэл зургадугаар зэрэгтэй нэг, гүн болбоос хиур, шүхэр бэйсын адил. Жагсаалын түшмэл долдугаар зэрэгтэй нэг, ван, бэйл, бэйс, гүнгийн малгай хувцас, жич жагсаалын дарга, жагсаалыг захирах түшмэл, хий нарын хууль бүрнээ угсаа вангуудын адил.
Гагцхүү жолоо тухайлан зарлигаар шагнах нь бус болбоос улбар шар өнгө, хүрэн өнгийг хэрэглэвээс болохгүй, тайжын малгай хувцас болбоос өөрий өөрийн зэргийг дагана. Хошууг захирагч зангиас доош түшмэл орлон хөөгч нар бүрнээ дотоод хошууг захирагч сайд, мэйрний занги, заланы занги, сутын занги, орлон хөөгчөөс нижгээд зэрэг бууруулмуй. Түшмэл байгуулах нь хорчины зэрэг хорин таван аймгийн тавин нэгэн хошуунд хошуу бүр засаг нижгээд байгуулмой. Эс бөгөөд улиран хөөмүй. Эс бөгөөс сонгож хэрэглэнэ. Түшмэлийн зэргийг бодохгүй хошууны хэргийг туслан ялгагч нь хоёр, эс бөгөөс дөрөв, ван, бэйл, бэйс, гүн, тайжийг хэрэглэнэ. Нэг зуун тавин эрд сумын занги нижгээд, орлон хөөгчөөс зургаан хуяг тавиад байгуулмой. Сум үлэмж болбоос хошууны захирагч сайд нэжгээд, мэйрний занги хошуу байгуулмой. Зургаан сумын зангид заланы занги нижгээд байгуулмой. Сум үлэмж болбоос хошууны захирагч сайд нижгээд, мэйрний занги хошуу байгуулмой. Сумын занги арваас доош болбоос хошууны захирагч сайд мэйрнийн зангийг уул хошууны тайжийн дотроос сонгож уг зэрэгтэй хавсарч захирна.
Хэрэв тайжийн дотор хүн үгүй болбоос заланы зангийн дотроос сонгож тавимуй. Залангийн зангийг орлон хөөгчийн дотроос сонгож тавимуй. Сумын зангийг орлон хөөгчийн дотроос сонгож тавимуй. Үүнийг дэс дараалан дэвшүүлнэ. Орлон хөөгчийг хүчирхэг эрсийн дотроос сонгож нөхнө. Хошууг захирагч зангиас доош нас өтөлсөн эмгэглэсэн, өвдсөн эвсээс хүн тушаалыг эс чадварлах нь буй аваас байлгамуй. Үүнийг цөм засгийн шударгыг барьж дэвшүүлэн бууруулах явдлын яаманд мэдүүлээд нийлүүлж сонсгон айлтгана. Хөх хотын Түмэдэд мэйрний занги нэгийг хол дахиныш амар болгосон жанжинд захиргасны тулд залааны занги, сумын занги, орлон хөөгч жич харгалзах түшмэлийн зэрэг зангийг цөм харъяат жанжин нар сонгон авч тухайлж ташлуулан тогтоож явдлын яаманд илгээн авч биеийг үзүүлж нөхөн тавимуй. Чуулган нийлэхэд цэргийн эзвсгийг хянан байцаах зах хязгаарыг манаж цагдах эрүү хорыг тодорхойлон шийдэх эрсүүдийн цэсийн туслаж зохиоход нь гурван жил болсон бүр хиа захирах дотоод сайд, сул сайд, тэргүүн зэрэг хиа, манжийн есөн сайдууд, найман хошууны хошууг захирагч сайд, мэйрний занги, гавшгй гарын сайд, тугийн занги, жич харъяат явдлын яамны эрхэлсэн сайд, дэд сайдыг жагсаан бичиж айлтгаад зарлигаар дөрвөн хүн гаргаж шүүх явдлын яам, жич явдлын яамны хэлтсийн түшмэл бичигч нарыг авч зарлигыг өргөн бариулж одоод олон засгууд цаг тогтоож чуулганы даргын газарт одмой. Одоход хожигдсоныг нь торгоно.
Хорчин, Жалайд, Дөрвөд, Горлос дөрвөн аймгийнарван хошууг нэгэн чуулган болгож, Жирэмд нийлнэ. Удхан найман аймгийн арван нэгэн хошууг нэгэн чуулган болгож Зуу Удада нийлнэ. Харчин Түмэд хоёр аймгийн таван хошууг нэгэн чуулган болгож Зостод нийлнэ. Үзэмчин, Авга,Хуучид, Сөнөд, Авга нарын таван аймаг арван хошууг нэгэн чуулган болгож шилийн голд нийлнэ. Дөрвөн хүүхдийн аймаг халхын баруун гар, Ураад, Муумянганы дөрвөн аймгийн зургаан хошууг нэгэн чуулган болгож Улаанцвт нийлнэ. Ордосын долоон хошууг нэгэн чуулган болгож Их зууд нийлнэ. Чуулган бүр чуулганы дарга, дэд даргыг нижгээд байгуулна. Хөх хотын Түмэд чуулган нийлэхэд тус хот хурна. Чуулганы дарга байгуулахгүй бараалхан ирэх өдрийг жил бүр арван хоёр сарын арван тавны хойно, хорин тавны урьд бүрнээ хүрч ирнэ.
Шагнан өгөх нь чин ванд мөнгө дөрвөн зуун гучин лан, олон аймгийн нэгэн адил, гагц хорчины чин ванд таван зуун хоёр лан, жүн ванд гурван зуун арван долоон лан, олон аймаг нэгэн адил гагцхүү хорчины засаг жүн ванд гурван зуун жаран лан, бэйлд хоёр зуун гучин найман лан, бэйст нэг зуун тавин лан гүнд нэг зуун арван долоон лан, хошууны хэргийн захирах тайжид далан зургаан лан, тэргүүн зэрэг, дэд зэрэг, сул тайжид гурван лан, гутгаар зэрэг, дөтгөөр зэрэгтэнд тавин гурван лан. Мөн идүүлэх нь: Улс гүнжид идүүлэх (эзэмшүүлэх-Ж.У) морио, дөчин тав, хос морь арван тав, хошой гүнжид идүүлэх морь дөч, хос морь арван гурав, хошой абхайд эдлүлэх морь гучин тав, хос морь арав, төрийн абхайд идүүлэх морь гуч, хос морь найм, бэйлийн охин төрийн абхайд идүүлэх морь хорин тав, хос морь зургаа, хошууны абхайд идүүлэх морь хорь, хос морь дөрөв, гүнгийн охин абхайд эзлүүлэх морь найм, угсааны охинд идүүлэх морь зургаа, хос морь гуав, гүнж хошойн абхайд тавнан идүүлэх морь хорин тав, хос морь зургаа , төрийн абхайн бэйлийн охин төрийн абхайн тавнанд идүүлэх морь хорь, хос морь дөрөв, хошууны абхайн тавнанд идүүлэх морь арав, хос морь гурав, гүнгийн охин тавнанд идүүлэх морь зургаа, хос морь нэг, чин ванд идүүлэх морь дөч, хос морь арван тав, олон аймаг нэгэн адил гагцхүү Хорчины гурван чин ванд идүүлэх морь дөчин тав, хос морь нэгэн адил, жүн ванд идүүлэх морь гучин тав, хос морь арав, бэйлд идүүлэх морь гуч, хос морь найм, олон аймаг нэгэн адил.
Гагцхүү Хорчины нэгэн бэйлд идүүлэх морь дөчин тав, хос морь арван тав, бэйсд идүүлэх морь хорин тав, хос морь зургаа, гүнд идүүлэх морь хорь, хос морь дөрөв, хошууны хэргийг захирах тайжид идүүлэх морь арав, хос морь гурав, гүнжийн хөвгүүд ач нар жич ургын тайжид идүүлэх морь, хос морь мөн нэгэн адил. Пүнлүү торго олгох нь: Улсын гүнжийн пүнлүү, мянган лан, торго гуч, хошой гүнжийн пүнлүү хоёр зуун лан, торго арван хоёр, хошой абхайн пүнлүү хоёр зуун лан, торго найм, бэйлийн охин төрийн авхайн пүнлүү тавин лан, торго зургаа, хошууны абхайн пүнлүү дөчин лан, торго тав, гүнгийн охин абхайн пүнлүү гучин лан, торго дөрөв, хошой гүнжийн тавнангын пүнлүү хоёр зуун лан, торго есөөд, хошой абхайн тавнангын пүнлүү нэг зуун лан, торго найм, төрийн абхайн тавнангийн пүнлүү тавин лан, торго тав, бэйлийн охин төрийн абхайн тавнангийн пүнлүү дөчин лан, торго дөрөв, хошууны абхай тавнангийн пүнлүү гучин лан, торго гурав, чин вангын пүнлүүхоёр мянган лан, торго хорин тав, олон аймаг нэгэн адил, гагцхүү хрочины гурван чин вангийн пүнлүү хошойд мянга таван зуун лан, торго дөчөөд, жүн вангын пүнлүү, нэг мянга хоёр зуун лан, торго арван тав, гагцхүү хорчины жүн вангийн пүнлүү нэг мянга таван зуун лан, торго хорь, бэйлийн пүнлүү найман зуун лан, торго арван гурав, бэйсийн пүнлүү таван зуун лан, торго арав, улсын түшээ гүний пүнлүү гурван зуун лан, торго ес, улсад туслагч гүнгийн пүнлүү хоёр зуун лан, торго долоо, хошууны цэргийг захирах тайжийн пүнлүү нэг зуун лан, торго дөрөв Чянь чин мэньд явах тэргүүн зэрэг тайжийн Цянь чин мэньд тайжийн пүнлүү нэг зуун лан, дэд зэрэг нь наян лан, гутгаар зэрэг нь жаран лан, дөтгөөр зэрэг нь дөчин лан, чухам түшмэл жигүүрийн түшмэл, дэсэлсэн түшмэл, харгалзах түшмэлийн пүнлүү найман хошууны үе залгамжлах түшмэлийг үзэж нэгэн дундуур бууруулмуй гэжээ. /Б.Буянчуулган/
Үүнийг зарлигаар тогтоосон Монгол Хотон аймгийн ван гүнгийн илтгэл шастирын 17-р дэвтэрт, Дайчин улсын бүгд хуулийн 79-р дэвтрээс авав.
Эх сурвалж: Манжаас Монголыг эзэрхсэн үеийг илэрхийлсэн хэрэглэгдэхүүнМонгол улсын их сургууль түүхийн судалгааны хүрээлэн

没有评论:

发表评论